Яагаад Rainbow үсэг вэ?
Өдөр тутмын тоглоомоор дамжуулан хөгжилтэй аргаар үсэг таних, эрт уншиж сурахад зориулсан цагаан толгойн үсэгтэй соронзон багц нь гарын жижиг булчин, нүд гарын холбоос, өнгө, дүрс таних чадвар зэргийг хөгжүүлэхэд тусална.
Соронзтой хуулган самбар болон хөргөгч, самбар зэрэг бусад соронзлогдох гадаргуу дээр ашиглахад тохиромжтой.
Материал, хэмжээ: Зөөлөн хөөсөнцөр (Soft Eva Foam) материалтай, зөөлөн резин соронзон артай. Усанд тэсвэртэй. Хадгалах ууттай.
Том үсэг болон тоо: 3.8см
Жижиг үсэг: 3см
Жич: Зөөлөн хөөсөнцөр материал нь бат бөх боловч хонхойх, үсгийн хэлбэр алдагдах зэрэг жижиг согог гарч болно. Бүлээн усанд угааж хатаахад аяндаа арилна.
Насны ангилал: +3 нас, соронзон тоглоом нь жижиг хэсэг агуулсан тул 3-аас доош насныханд тоглуулах бол асран хамгаалагчийн зөвлөмж дор тоглуулна уу.
Storepay, Pocket үйлчилгээ ашиглах боломжтой бөгөөд хуваан төлөх нөхцөлөөр авахыг хүсвэл та манай Instagram болон Facebook чатаар холбогдоорой.